top banner
Шуурхай мэдээ

Ээжийгээ зодсон эмэгтэйг долоо хоног баривчлахаар боллоо


2017-05-19 10:12:47
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Шүүхийн шийдвэрээр  ээжийгээ зодсон 56 настай Н гэх эмэгтэйг долоо хоногийн хугацаагаар баривчлах шийдвэр гаргажээ.

Төрүүлсэн эхээ тагтан дээр хөөж гаргаад “Үхэхгүй юу хийгээд байгаа юм бэ” хэмээн орилж, улмаар хувцас хатаагч хавчаараар цохиж буй эмэгтэйн бичлэг олныг гайхашруулсан.  Бичлэг хийсэн болон энэ үйлдлийг харж зогссон хүмүүс цагдаад мэдэгдсэнээр Чингэлтэй дүүргийн цагдаа нар очиход агсам тавьсан эмэгтэй зугтсан байсныг шуурхай эрэн сурвалжилж, саатуулсан талаар өчигдөр мэдээлсэн. Уг  хэрэг Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хорооны 41 дүгээр байранд гарчээ. Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас эл хэргийг шалгаж дуусаад, эмэгтэйг баривчлуулах саналтайгаар шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс ээжийгээ зодсон эмэгтэйг долоо хоногийн хугацаагаар баривчлах шийдвэр гаргаад байна.

Ж.Батсайхан


Монгол брэнд