top banner
Шуурхай мэдээ

"Лалын улс"-ынхан Сирийн тосгод руу халдан 50 гаруй хүнийг хөнөөжээ


2017-05-19 10:39:28
Зураг
ДАМАСК. /Xinhua/. Лалын босогчдын “Лалын улс” бүлэглэл Сирийн төвийн нутгийн тосгод руу халдсаны улмаас 52 хүн амь үрэгджээ.

Эх сурвалжийн мэдээлснээр, Хама хотоос холгүй орших засгийн газрын хяналтад байдаг тосгод руу босогчид өчигдөр халдсан байна. Халдлагын үеэр "Лалын улс"-ынхан болон засгийн газрын цэргүүдийн хооронд ширүүн тулалдаан болжээ.

Амь үрэгдсэн хүмүүсийн 15 нь хүүхэд аж. Хохирогчдын заримыг нь мөчлөн хөнөөжээ.

“Лалын улс”-ынхан тус бүс нутагт сүүлийн хоёр жилийн хугацаанд болоогүй хамгийн харгис хэрцгий халдлагыг үйлдлээ гэж “Сири дэх хүний эрхийн байдлыг ажиглагч” ТББ мэдэгдэв.

Босогчид нэг тосгоныг эзэлсэн бөгөөд өөр нэг тосгонд бараг бүрэн хяналтаа тогтоожээ.

Тосгодыг чөлөөлөхөөр Сирийн засгийн газрын цэргүүд тулалдаж байна.
Г.Доржханд
 



Сурталчилгаа
Монгол брэнд