top banner
Шуурхай мэдээ

Төлбөр мөнгөтөй холбоотой асуудалд сонор сэрэмжтэй хандахыг анхаарууллаа


2017-05-19 11:03:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Б.Саруултамир гэгч этгээд өөрийгөө НМХГ-ын байцаагч хэмээн танилцуулж залилангийн хэрэг хийдэг байсан бөгөөд цагдаагийн байгууллагад шалгагдаж байх хугацаандаа оргон зугтаасан байна.

Тэрбээр саяхан Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороонд байрлах хүнсний дэлгүүрээс мөнгө залилжээ. Цагдаагийн газраас Б.Саруултамир гэгч этгээдийг эрэн сурвалжилж буй бөгөөд уг этгээдийг харсан хүн,  цагдаагийн 70130134 дугаарт мэдээлэл өгөх  боломжтой аж.

Цагдаагийн газраас төлбөр мөнгөтөй холбоотой асуудалд иргэдийг сонор сэрэмжтэй хандаж, мэргэжлийн үнэмлэх, холбогдох бичиг баримтыг нь шалгаж байхыг анхааруулав.

Ж.Батсайхан


Сурталчилгаа
Монгол брэнд