top banner

Ээлжит нөхөн сэргээлтийн ажлаа хийж эхэллээ


2017-05-19 11:24:15
Зураг
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Улаанбаатар Төмөр Замын Мод боловсруулах үйлдвэрийн хамт олон 2017 оны ээлжит ойжуулалт, ойн нөхөн сэргээх ажлаа эхлүүлээд байна.
Тус үйл ажиллагааны хүрээнд Сэлэнгэ аймгийн 3 сум, 4 хэсгийн нийт 67 га газрыг хамруулан нийт 167.005 ширхэг тарьц суулгацыг суулгажээ. Энэ нь 2017 оны эхний ээлжийн нөхөн сэргээлтийн ажил аж.
Эл ажилд Мандал сум дахь мод боловсруулах үйлдвэрийн 56 ажилчин оролцож, Зэлтэр, Цагааннуур, Ерөө, болон Мандал сумын Хан-Хэнтийн тусгай хамгаалалттай газруудад энэхүү ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн ажлаа хийсэн байна. Мөн энэхүү нөхөн сэргээлтийн ажилд Монголын Төмөр замчдын Мод боловсруулах үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо 3 дахь жилдээ хамтран оролцжээ. Тэд нийт 10.000 ширхэг тарьцыг “Урам“ голын ойролцоо суулгахаар төлөвлөсөн гэнэ. Энэ ажилд Сайншанд, Дархан-Уул, Замын-Үүдийн үйлдвэрчний эвлэлийн хороодын удирдлагууд хамтран ажиллаж ихээхэн дэмжлэг үзүүлсэн байна.
Ч.Отгонцэцэг

Монгол брэнд