top banner
Шуурхай мэдээ

Том оврын машинтай иргэд замын ажилд оролцоно


2017-05-19 13:33:51
Зураг
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Байдрагийн гүүр хүртэлх 129,4 км замыг тавихад том оврын машинтай 40 иргэн үйлчилгээний ажилд явахаар боллоо. Тус ажлын ерөнхий гүйцэтгэгчээр хятадын "Шанхай констракшин" ХХК, туслан гүйцэтгэгчээр монголын дөрвөн компани ажиллахаар болоод байгаа аж. 
Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт тавигдах тус 129,4 км замыг тавиулахдаа аймгийн удирдлагуудын зүгээс ажиллах хүчин болон үйлчилгээнд явах том оврын машинуудыг өөрийн аймгаас авах хүсэлтийг тус компаниудад тавьж, улмаар саналыг ерөнхий болон туслан гүйцэтгэгч компаниуд хүсэлтийг хүлээн авчээ. 
Энэ хүрээнд Баянхонгор аймгийн 40 иргэн энэ зун Байдрагийн гүүр хүртэл тавигдах автозамын ажилд том оврын машинаараа ажиллахаар болж байна. 
Нутгийн хөрсөнд тавигдаж байгаа энэ замаар дамжуулан орон нутгийн зарим иргэд ажилтай орлоготой болох бол баруун аймгууд руу зорчих хөдөлгөөн нэг цэгцэнд орно. Цаашдаа Байдрагийн гүүр дагуу худалдаа үйлчилгээний томоохон баазыг байгуулан нутгийн иргэдийг амьжиргааны түвшинг дэмжиж ажиллах юм байна.
                                                                                                                         Б.Мөнхзул

Монгол брэнд