top banner
Шуурхай мэдээ

Сургагч багш хүүхдүүд төсөл хэрэгжүүлж эхэлжээ


2017-05-19 13:46:45
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт "Ирээдүйд гэрэлтэх нас" төслөөр 300 сурагчийг үе тэнгийн сургагч багшаар бэлтгэж байгаа тухай өмнө мэдээлж байсан билээ.
Уг төслөөр сургагч багшаар бэлтгэсэн хүүхдүүд эхнээсээ өөрсдөө төсөл хэрэгжүүлж эхэллээ. Баян-Овоо сумын сургагч багш хүүхдүүд "Биднийг сонсооч", "Ааваа ээжээ та нар жижиг хүүхэд байж үзсэн харин бид том байж үзээгүй", "Бид бүгдийг чадна" төсөл, Номгон суманд "Та үүнийг мэдэх үү", "Хүүхдээ сонсоё" зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхээр анхны санхүүжилтээ аваад байгаа ажээ. Тус аймгийн хэмжээнд хүүхдүүд 30 төсөл хэрэгжүүлэхээс одоогоор найман төсөл хэрэгжиж эхэлж байгаа гэж "Ирээдүйд гэрэлтэх нас" төслийн зохицуулаг Б.Эрдэнэцэцэг ярилаа. 
"Ирээдүйд гэрэлтэх нас" төсөл нь тус аймагт 300 сургагч хүүхдийг бэлтгэх бөгөөд тэд сургуулийнхаа хүүхдүүдэд нөлөөлөл үзүүлэх юм. Төсөл ийнхүү үр дүнгээ өгч дараагийн шат руугаа оржээ. 
"Говийн оюу хөгжлийг дэмжих сан"-гийн хөрөнгө оруулалтаар дээрх төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд МГБССНийгэмлэгийн тус аймаг дахь салбар хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд НҮЭМ, БЗДХ, ХДХВ, ДОХ-оос хэрхэн сэргийлэх, бэлгийн чиг баримжаа, манлайлал зөв менежмент, хувь хүн болон бүлгийн харилцааны чадвар, үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, тайлагнах зэрэг сэдвээр суралцан бусад хүүхдүүддээ нөлөөлөл үзүүлэх, сургалт явуулах юм. 
Д.Мишигсүрэн

Монгол брэнд