top banner
Шуурхай мэдээ

Умард Солонгос сансрын хөлгийн буудлаа шинэчилж байна


2017-05-19 13:56:00
Зураг
СӨҮЛ. /TASS/. Умард Солонгосын Пенан-Пукто мужид байдаг “Сохэ” сансрын хөлгийн буудлыг шинэчлэх өргөн хүрээтэй ажил өрнөж байна гэж Өмнөд Солонгосын Chunan Ilbo сонинд мэдээлжээ.

“Хиймэл дагуулаас авсан зургуудыг үзвэл, хөөргөх тавцан руу авто зам, холбоо, цахилгааны шугам барьж, ажиглалтын цэг байгуулж байгаа нь тодорхой харагдаж байна” гэж тус сонинд бичсэн байна. Шинжээчдийн үзэж байгаагаар, энэ бүхэн нь пуужин хөөргөх үйл явцыг хянах шинэ системийн дэд бүтцийг байгуулж байгаа хэрэг ажээ.

“Сохэ” гэдэг уг сансрын хөлгийн буудал нь Пхеньян хотоос 200 км, Ёнбен дахь цөмийн судалгааны төвөөс 70 км-ийн зайд Хятадтай залгаа хилээс холгүй дов гүвээ ихтэй газарт байрладаг. 2016 оны 2 дугаар сард уг буудлаас “Кванменсон-4” хиймэл дагуулыг тээсэн зөөгч пуужинг хөөргөж байжээ.

Х.Сарнай 

Монгол брэнд