top banner
Шуурхай мэдээ

Гадаадын ажилчдыг дарамтлан ажиллуулах явдал Катарт үргэлжилсээр байна


2017-05-19 14:09:17
Зураг
МОСКВА. /Sputnik/. 2022 оны хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах эрхийг авсан Катар улсад ажиллаж буй гадаадын ажилчидтай зүй бус харьцаж, тэднийг хөдөлмөрийн мөлжлөг дарамтанд байлгасаар байна гэж  хүний эрхийг хамгаалах "Lynch" гэдэг байгууллага мэдэгдлээ.

“Khalifa” цэнгэлдэх хүрээлэнг нээх ёслолын ажиллагаа баасан гарагийн орой болох бөгөөд Эмирийн Цомын төлөөх шигшээ тоглолт Al Rayyan болон Al Sadd багуудын хооронд болох юм.

Өөр бусад долоон цэнгэлдэх хүрээлэнг барьж байгуулахад хэдэн зуун мянган ажилчдыг авч ажиллуулж байгаа бөгөөд ирэх 5 жилийн хугацаанд гадаадын ажилчид олон ноцтой эрсдэлтэй тулгарна гэж "Lynch" үзэж байгаа юм.

Энэтхэг, Непал, Бангладешийн ажилчдыг амралтын өдөргүйгээр хагас дутуу амраан халуун наранд илүү цагаар ажиллуулж байна. Катарын компаниуд тэдний паспортыг хураан авч хүчээр ажиллуулж байгаа тухай хүний эрхийг хамгаалах "Amnesty International"  байгууллага өнгөрсөн онд мэдэгдэж байсан юм.    
Х.Сарнай


 



Сурталчилгаа
Монгол брэнд