top banner
Шуурхай мэдээ

Улс төрийн дуулиантай холбоотойгоор Бразилын биржид "уналт" боллоо


2017-05-19 14:14:03
Зураг

МЕХИКО./TASS/. Латин Америкийн хамгийн том бирж болох Бразилын Сан-Паулу хотын хөрөнгийн биржийн арилжааны явцад ихэнх хувьцааны ханш дунджаар 8,8 хувиар унажээ. Telesur телевизийн мэдээлснээр, Bovespa индекс зургаан өдөр дараалан өссөний эцэст 61500 болж унажээ.

Хувьцааны ханш ингэж унасны шалтгааныг мэргэжилтнүүд Бразилын Ерөнхийлөгч Мишел Темертэй холбоотой улс төрийн дуулиан дэгдсэн явдал гэж үзэж байгаа юм.

Ханшийн огцом уналтыг зогсоохын тулд арилжааг хагас цагаар түр зогсоожээ. Сан-Паулугийн биржийн араас Аргентины Буэнос-Айресийн хөрөнгийн бирж дээр мөн уналт болсон байна. Тухайлбал, Mervil индекс 4,2 хувиар унаж 28874 песо болж буусан бол Аргентины песогийн ханш унан нэг америк доллар 16 песотой тэнцэх болжээ.

Улс төрийн дуулиан шуугиан дэгдсэн шалтгааныг дурдваас, Бразилын Дээд шүүх нэгэн дүрс бичлэгтэй холбоотойгоор Ерөнхийлөгч М.Темерийг шалгах нь зүйтэй гэж үзсэн юм. "Petrobras" компанитай холбоотой авлигын хэргийг нуун дарагдуулахын тулд парламентын танхимын тэргүүн асан Эдуарду Кунья-д 630 мянган өгч, "түүнийг дуугүй байлгая" гэсэн үүргийг Темер өгч байгаа нь дүрс бичлэгт гарчээ.
 
О.Барс 

 

 

 

 


Сурталчилгаа
Монгол брэнд