top banner

Дэлхийн Өрхийн Эмч нарын өдрөөр иргэд хөнгөлөлттэй эм, витаминаар үйлчлүүллээ


2017-05-19 14:45:41
Зураг
Ховд/МОНЦАМЭ/Жил бүрийн 05 сарын 19-ний өдөр бол Дэлхийн Өрхийн эмч нарын  өдөр юм. Энэ өдөр Ховд аймгийн Жаргалант сумын зургаан өрхийн эмнэлэгийн 40 гаруй эмч, сувилагч нар хамтран аймгийн төв талбайд "Нээлттэй  хаалганы өдөрлөг " зохион байгуулав. 
“Дэлхийн Өрхийн Эмч нарын өдрийн арга хэмжээ ”Эрүүл амьдрал, идэвхтэй хөдөлгөөн” уриатай эхэлж, цаашид ч үйл ажиллагааг хүртээмжтэй явуулж, ард иргэдийн эрүүл мэндийн төлөө ажиллана” хэмээн Өрхийн Эрүүл Мэндийн төвүүдийн салбар зөвлөлийн дарга, Рашаант  багийн өрхийн эмнэлгийн эмч З.Цоож иргэдэд хандаж хэллээ.
 
Нээлттэй хаалганы өдрийн үйл ажиллагааны нээлтэнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, Жаргалант сумын Засаг даргын орлогч Ц.Лувсанлхамо, ЭМГ-ын дарга Ц.Мягмарсүрэн, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Б.Гантөмөр,  аймгийн ӨЭМТ-үүдийн салбар зөвлөлийн дарга З.Цоож нар оролцож  эмч, эрүүл мэндийн ажилтнуудад  Дэлхийн Өрхийн эмч нарын өдрийн  мэнд хүргэж ажлын  амжилт хүслээ.
 
Энэ өдрийн үйл ажиллагаанд Жаргалант сумын ахмад настан, ард иргэд идэвхитэй оролцож, эрүүл мэндийн сургалт, зөвлөлгөөнд хамрагдаж, хөнгөлөлттэй эм, үнэгүй витаминаар үйлчлүүлсэн юм.
 
Өрхийн эмч нар иргэдийн биеийн жин, даралтыг үзэж, биеийн индекс  тогтоосон бөгөөд Өрхийн эрүүл мэндийн төвийн нийт эмч мэргэжилтэнгүүд иргэд олон нийтийн хамт "Ажлын байрны дасгал хөдөлгөөн" хийж,  танин мэдэхүйн АХА тэмцээн зохион байгууллаа. 
Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр 45-65 насны ахмадуудад “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн хүрээнд элэгний “В”, ”С” вирусын шинжилгээ авч ,хариуг тестээр шуурхай мэдээлж, урьдчилан сэргийлэх үйлчилгээ үзүүлж байна.
    А.Бямбасүрэн
                     

Монгол брэнд