top banner

С.Удвалыг мөнхлөх бүтээлийн уралдаан зарлажээ


2017-05-19 15:16:34
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/  Даланзадгад суманд үйл ажиллагаа явуулдаг С.Удвалын нэрэмжит 11 дүгээр цэцэрлэгээс санаачлан С.Удвалыг мөнхлөх бүтээлийн уралдаан зарлажээ.
Энэхүү уралдаанд ирүүлэх бүтээл нь төр нийгмийн зүтгэлтэн, зохиолч С.Удвал ахайтны хөрөг, түүний амьдралын замнал, уран бүтээлийг нь харуулсан байх хэрэгтэй ажээ. Энэхүү уралдаанд гар урлалаас гадна дуу, шүлэг, зохиол байх боломжтой гэнэ. Уралдааны дүнг энэ сарын 31-нд болох "Бид нийгмийн түүчээ" эмэгтэйчүүдийн зөвлөгөөн дээр зарлах юм байна.
Энэхүү арга хэмжээнүүд нь 
УИХ-ын гишүүн Н.Амарзаяагийн ивээл дор болж байгаа бөгөөд Монгол бүсгүйчүүдийн манлайлагч С.Удвалыг алдаршуулах, түүнийг үлгэрлэн дуурайх, эмэгтэйчүүдийн амьдрах ухаан боловсролыг дээшлүүлэх зорилготой ажээ.
Уг зөвлөгөөнд лектор Г.Бандицэрэн, С.Удвалын хүү  Б.Өнөбаатар, тус аймгийн уугуул МУСТА Т.Батсайхан нар ирж оролцох юм байна. 
С.Удвал нь 1921 онд Булган аймгийн Дашинчилэг суманд төрсөн хэдий ч хүүхэд насаа Өмнөговь аймагт өнгөрүүлжээ. Түүний өргөсөн аав Соном тус аймгийн Ханхонгор сумын уугуул байсан бөгөөд С.Удвал хөдөлмөр бүтээлийнхээ багагүй хугацааг Өмнөговь аймагт үдэж тус аймгийн хэвлэл мэдээлэл, утга зохиолын суурийг тавьсан түүхэн хүн юм. Тиймээс ч тус аймгийн 11 дүгээр цэцэрлэг С.Удвалаар овоглож, утга зохиолын нэгдэл нь аймагтаа утга зохиолыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсан хүнд түүний нэрэмжит шагналыг олгодог ажээ. 
Д.Мишигсүрэн

Монгол брэнд