top banner
Шуурхай мэдээ

Улаанбаатарт 7-9 хэм дулаан


2017-05-20 10:21:01
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон  зүүн  аймгуудын  ихэнх,  говийн аймгуудын  нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 15-17 метр хүрч шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар сэрүүсч Хүрэн бэлчир орчим болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн өмнөд хэсгээр 23-28 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгороор 14-19 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна
 
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Өчигдрөөс сэрүүсч  7-9 градус дулаан байна.
 
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 3 градус дулаан, харьцангуй чийг 90 хувь, агаарын даралт 873 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Сурталчилгаа
Монгол брэнд