top banner

Хотын төв орчмын замуудаар машин явуулахгүй


2017-05-20 10:21:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Автомашингүй өдөр"-ийн хүрээнд өнөөдөр 08:00-18:00 цаг хүртэл зарим замын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллаж байна.

Энэ хүрээнд Жанжин Д.Сүхбаатарын талбай, Сөүлийн гудамж, Чоймболын гудамж, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Бээжингийн гудамж, Залуучуудын гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпийн гудамжаас дотогш замуудад автомашин зорчуулахгүй. Иймд иргэд, жолооч нар бусад чөлөөтэй замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг ЗЦА-наас зөвлөж байна.
Н.Туяа


Монгол брэнд