top banner
Шуурхай мэдээ

Газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ


2017-05-20 11:16:10
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Энэ сарын 21-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Салхи 24-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.

Тавдугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө ихэнх нутгаар хүйтэрч газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрнэ.

Харин 22-ноос ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Хүрэн бэлчир орчим болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 

Сурталчилгаа
Монгол брэнд