top banner
Шуурхай мэдээ

Ж.Коми Конгрессийн нээлттэй сонсголд мэдээлэл өгнө


2017-05-20 11:36:09
Зураг
ВАШИНГТОН./TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын ажлаас нь халсан Холбооны мөрдөх товчооны /ХМТ/ дарга асан Жеймс Коми Конгрессийн Сенатын тагнуулын асуудал эрхэлсэн тусгай хорооны сонсголд мэдээлэл хийхээр болжээ. Энэ тухай баасан гарагт тараасан тус хорооны дарга Ричард Бэрр, түүний орлогч Марк Уорнерын хамтарсан мэдэгдэлд дурджээ.
“ХМТ-ны дарга асан Жеймс Коми тус хорооны нээлттэй сонсгол дээр мэдээлэл хийхийг зөвшөөрсөн. Хороо нээлттэй сонсгол хийх өдрийг “Дурсгалын өдөр”-ийн дараа товлоно” гэж тус мэдэгдэлд өгүүлжээ. Р.Бэрр онцлон хэлэхдээ, Ж.Коми-гоос өнгөрсөн оны Ерөнхийлөгчийн сонгуульд Орос оролцсон тухай хэргийг мөрдөхөд түүний гүйцэтгэсэн үүргийн талаарх мэдээллийг авахаар төлөвлөж байгаа гэжээ. Үүнээс өмнө ХМТ-ны тэргүүн асан Конгрессийн хаалттай сонсголд мэдээлэл өгөхөөс татгалзаж байсан юм.
Д.Трамп 5 дугаар сарын 9-нд Ж.Коми-г огцруулсан билээ. Өмнө нь мэдээлэгдэж байснаар, Ж.Коми-д ийм арга хэмжээг авахыг Ерөнхийлөгчид АНУ-ын Ерөнхий прокурор, түүний орлогч Род Розенстайн зөвлөсөн ба тэд үүнийгээ Ж.Коми өөрийн ажил үүргээ биелүүлэх чадваргүй байна гэж тайлбарлажээ.
О.Барс

Сурталчилгаа
Монгол брэнд