top banner
Шуурхай мэдээ

Өвөрмонголчууд монгол хэлний мэдээллийн сан байгуулжээ


2017-05-22 09:22:59
Зураг
ХӨХХОТ. /Xinhua/. Хятад улсын Өвөр Монголын Өөртөө засах орны мэргэжилтнүүд угсаатны соёл, хэлээ хамгаалах хүчин чармайлтын хүрээнд 19 сая үг, хэллэг бүхий монгол хэлний мэдээллийн санг бий болгожээ. 
 
Үүлэн тооцооллын технологийг ашиглан монгол хэлний мэдээллийн сан бий болгох хөтөлбөрийг Улаанхад хотын “Мөндун” үүлэн тооцооллын төв болон Өвөр Монголын их сургууль 2012 онд анх санаачилжээ.

Уг хөтөлбөрийг хариуцсан инженер Ян Сяофөн хэлэхдээ “мэдээллийн сан бий болгоход туслах үүднээс Өвөр Монголын их сургуулийн эрдэмтэн багш нар 1980-аад оны монгол хэлний баримтуудыг цуглуулж эхэлсэн” гэв.

Энэхүү мэдээллийн сангийн агуулга нь толь бичиг, дүрэм ба уран зохиол зэрэг өргөн цар хүрээг хамарчээ.

Тус мэдээллийн сангийн монгол-мандарин хэлний цахим толь бичиг ажиллаж эхэлсэн гэж Өвөр Монголын их сургуулийн профессор Нашунузиту хэлэв. Мөн түүний хэлснээр, энэ мэдээллийн санд шинжлэх ухааны нэр томъёоны толь бичиг /мандарин, монгол, англи ба япон хэл/ багтжээ.  
 
Г.Доржханд


 

Монгол брэнд