top banner
Шуурхай мэдээ

"Diamond Play Button" шагналыг хүртсэн анхны ази хүн бол PSY


2017-05-30 13:20:08
Зураг
СӨҮЛ. /Koreannews/.  Өмнөд Солонгосын дуучин, реппер PSY  Youtube видео портал дахь албан ёсны хуудсандаа 10 сая дагагчтай болсноор гялтганасан том очир алмааз эрдэнийн эзэн боллоо.

Youtube-ийн Play буюу тоглуулагч товчны хэлбэртэй уг очир алмаазыг "Diamond Creator Awards" болон "Diamond Play Button" /очир алмаазан тоглуулагч товч/ гэж нэрлэдэг.  




2012 оноос хойш дэлхийн хэмжээний од болсон PSY нь уг шагналыг хүртсэн  анхны ази хүн болж байна.
Алдарт Крис Браун, Рианна, Бейонсе, Ники Минаж, Кетти Перри зэрэг одууд уг шагналыг хүртэж байсан билээ.

PSY нэрээрээ алдаршсан Пак Чэ Сан нь дуучин, реппер, ая зохиогч бөгөөд өөрийн гэсэн дуу бичлэгийн студитэй ажээ.  “Ганнам стайл” гэдэг дуу нь түүнийг алдар хүндийн оргилд гаргасан бөгөөд уг дуу нь цацагдсан даруйдаа Youtube-д 1 тэрбумаас олон хандалт авсан клип болсон билээ. Үүний дараа тэрбээр дэлхий даяар алдаршиж, "Youtube-ийн хаан" гэгдэх болсон юм. 
Х.Сарнай 

 



Монгол брэнд