top banner
Шуурхай мэдээ

Рэппер "Diddy" хамгийн өндөр орлоготой алдартнуудын жагсаалтыг тэргүүлэв


2017-06-13 11:24:13
Зураг
НЬЮ-ЙОРК. /Forbes/.  Рэппер, дуучин, хөгжмийн продюссер "Diddy" буюу Шон Жон Комбс хамгийн өндөр орлоготой урлагийн алдартнаар шалгарсан байна.

Түүний орлого 130 сая ам.долларт хүрчээ. Түүний орлогын тэн хагас буюу 70 сая долларыг тэрбээр өөрийн Шон Жон хувцасны дэлгүүрийн хувьцааны гуравны нэгийг зарсан ашигаас олсон байна.

Жагсаалтын 2-рт дуучин Бейонсе орсон бөгөөд түүний “Lemonade” цомог болон дэлхийг тойрон хийсэн тоглолтынх нь нийт ашиг 105 сая долларт хүрчээ. Алдарт Харри Поттерыг зохиогч Их Британийн зохиолч Ж.К.Роулинг 3-рт бичигдсэн бөгөөд түүний бичсэн шинэ ном болох “Үлгэрийн амьтад ба тэдгээрийг хаанаас олох вэ” нэртэй номных нь ашиг 95 сая доллар болсон байна. Түүний араас Канад улсын хип-хоп од Дрейк 94 сая долларын ашгаар, Португалийн хөлбөмбөгийн супер од Кристиано Рональду, Канадын дуучин Weeknd нар тус бүр 93 сая долларын ашигтайгаар жагсаалтын эхний тавд бичигджээ.

"Forbes"-ийн гаргасан жагсаалтаас харахад энэ жилийн топ 100-гийн гуравны нэгээс илүү хэсэг нь АНУ-аас бусад орны алдартнууд байгаа юм. Энэ жагсаалтанд Их Британиас 12, Канадаас 4 хүн орсон байна. Энэхүү жагсаалтанд багтсан алдартнуудын 20 орчим хувь нь Европ тивээс, харин 5 хувь нь Ази тивээс гаралтай хүмүүс байна. 
Х.Сарнай 

Монгол брэнд