top banner
Шуурхай мэдээ

Дөрвөн метр өндөртэй тогорууны хөшөө босголоо


2017-06-13 17:18:17
Зураг
Хэнтий аймгийн Биндэр суманд тогорууны баяр болж байна. Дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа энэ арга хэмжээний үеэр Цагаан нуурын хөвөөнөө 4м 10 см өндөртэй Тогорууны хөшөөний нээлт болов.
Мөн эргэн тойронд нь Хурх-Хүйтний хөндийгөөр нутагладаг Цэн тогоруу, Хархираа тогоруу, Хар тогоруу, Өвөгт тогоруу, Алаг тогоруу, Цагаан тогорууны хөшөөг байгалийнх нь хэмжээгээр сүндэрлүүлэн босгосон байна.
Энэхүү тогоруунуудыг Биндэр сумын 5-р багийн иргэн Мөнхбаяр болон түүний гэргий Одонгэрэл нар урлажээ. Нээлтийн үеэр Цагаан нууранд нутаглаж буй цагаан, хар 9 тогоруу эргэлдэн нисч байсан нь үнэхээр бэлэгшээлтэй явдал болжээ.
Тогорууны баярын үйл ажиллагаа эрийн гурван наадам, гар урлал сувинерийн үзэсгэлэн худалдаа, тогорууны тухай хүүхдүүдийн сэдэвчилсэн бүжгэн үзүүлбэр, тогоруу ажиглах аялалаар үргэлжилж байна.
 
Д.Одонтунгалаг


Монгол брэнд