top banner
Шуурхай мэдээ

Хөлбөмбөгийн нөхөрсөг тэмцээн боллоо


2017-06-14 14:10:49
Зураг

Хэнтий /МОНЦАМЭ/ Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр Чингис хот дахь “Олимп цогцолбор”-т “Хүүхдийн хөдөлмөрт үгүй гэж хэлцгээе” уриан дор нөхөрсөг хөлбөмбөгийн тэмцээн боллоо. 

Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газартай хамтран зохион байгуулсан энэхүү тэмцээнд Хэрлэн сумын 12-16 насны нийт 60 гаруй хүүхэд буюу 6 багийн баг тамирчид оролцлоо.

Тэмцээнийг “Бамбарууш” багийн хамт олон тэргүүлж, 2-р байранд: “Жирхнүүд” баг, 3-р байранд “Гэрэлт Ирээдүй” баг тус тус байр эзэлж, Өргөмжлөл, медаль, мөнгөн шагнал хүртсэн бол, шилдэг довтлогч шагналыг “Жирхнүүд” багийн довтлогч А.Болор-Эрдэнэ, шилдэг хагас хамгаалагчаар Гэрэлт ирээдүй багийн А.Ариунболд, шилдэг хаалгач шагналыг “Бамбарууш” багийн Б.Чойжамц нар хүртлээ.

Дэлхийн хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдөр зохион байгуулагдаж буй тус тэмцээн Хэнтий аймагт 4 дэх жилдээ зохион байгуулагдсанаараа онцлог боллоо.

 Д.Одонтунгалаг



Монгол брэнд