top banner
Шуурхай мэдээ

Элсэлтийн ерөнхий шалгалтыг 831 хүүхэд өгнө


2017-06-14 14:37:59
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 14-нд орон даяар элсэлтийн ерөнхий шалгалт эхэлж байна. Дорноговь аймгийн хэмжээнд  830 гаруй хүүхэд элсэлтийн шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд хүүхдүүд өнөөдөр 12 цагаас монгол хэл бичгийн шалгалтыг өглөө.
Харин 15-нд  англи хэл, хими, монголын түүхийн шалгалт өгөх бол 17-нд математик,  газарзүй, геологи, 18-нд нийгэм, физик, орос хэлний шалгалт өгнө. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтын онцлог нь монгол хэл, англи хэл, орос хэлний шалгалт  сонсох даалгавартай аж. Шалгуулагчид 15 минтутын  аудиo бичлэгийг сонсоод өгөгдсөн даалгаврыг 15 минутад гүйцэтгэнэ. Элсэлтийн  ерөнхий шалгалтын дүнг долдугаар сарын 01-нд нийтэд мэдээлэх аж.
Шалгалтыг Сайншанд сумын  ерөнхий боловсролын нэгдүгээр сургууль дээр төвлөрч авч буй. Харин Боловсролын Үнэлгээний төвөөс нийслэл болон Дундговь зэрэг аймагт шалгалтын оноог газар  дээр нь шууд мэдээлэх туршилтын ажлыг явуулж байгаа аж.         
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд