top banner
Шуурхай мэдээ

Мал төллөлт 70 гаруй хувьтай


2017-06-14 15:03:57
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ сарын 10-ны байдлаар Дорноговь аймгийн хэмжээнд мал төллөх үйл явц 70 гаруй хувьтай байна.
2016 оны жилийн эцэст нийт 766128 толгой  хээлтэгч мал тоологдсоноос 531697 эх мал төллөж 6063 ботго , 12591 унага, 10867 тугал,  271163 хурга, 231013  ишиг бойжуулсан бөгөөд нийт 531766  төл хүлээн авав.
Харин том малын зүй бусын хорогдлоор  гурван адуу, 36 үхэр, 769 хонь, 18 ямаа нийт 826 мал хорогдсон бол өвчнөөр нэг адуу, 34 үхэр, 758 хонь  нийт 793 толгой мал хорогдсон аж.
Аймгийн аюулгүйн нөөцийн өвсийг малчдад 5000 төгрөгөөр, сумд аюулгүйн нөөцийн өвсөө 5000-7000 төгрөгөөр борлуулж байна.
                       Х.Эрдэнэбулган           
                   
                                                               

Монгол брэнд