top banner
Шуурхай мэдээ

Таван суманд шинэ худаг гаргана


2017-06-14 15:14:37
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт энэ  онд бэлчээрийн усан хангамжийг сайжруулах, худаг ус гаргах чиглэлээр улсын төсвөөс зардал олгоогүй аж.
Тиймээс аймаг Орон нутгийн хөгжлийн сангийнхаа зардлаас Эрдэнэ, Хатанбулаг сумын хил орчмын малчдын мал, бэлчээрийг усжуулах зорилгоор 43 сая төгрөгийн хоёр инженерийн хийцтэй худаг гаргах тендерийн ажлыг  зарлахад “Эковатер” ХХК шалгарч ажил гүйцэтгэхээр болсон аж.
Мөн Алтанширээ, Мандах,Улаанбадрах суманд худаг ус гаргахаар Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр  нийт 132,5 сая төгрөгийн тендерийн ажлыг зарласнаас “Топ дриллинг” ХХК, “Монтего” ХХК  тус тус шалгарч шинээр  дөрвөн цооног, дөрвөн инженерийн хийцтэй худаг гаргах, хоёр цооног сэргээн засварлах ажлыг гүйцэтгэхээр болжээ. 
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд