top banner
Шуурхай мэдээ

Дуучин Бейонсе хоёр ихэр хүүхэдтэй болжээ


2017-06-18 11:46:06
Зураг
НЬЮ-ЙОРК./TASS/. Америкийн нэрт дуучин Ж.Бейонсе ихэр хүүхэд төрүүлсэн тухай бямба гарагт “People” сэтгүүлд мэдээллээ.

Тус сэтгүүлийн эх сурвалжийн мэдээлснээр, дуучин эмэгтэй түүний нөхөр нэрт рэпер Jay-Z хоёр ихэр хүүхэдтэй болсондоо туйлын их баяртай байгаа ба тэд энэ баярт мэдээгээ гэр бүлийнхэн, дотны найз нөхөдтэйгөө хуваалцаж эхлээд байгаа аж.

Ихэр хүүхдүүд яг хэзээ төрсөн, хүйс нь ямар талаарх мэдээлэл байхгүй байгаа ба дээрх мэдээллийг дуучны төлөөлөгчийн зүгээс одоогийн байдлаар албан ёсоор батлаагүй байна.

Ж.Бейонсе 2 дугаар сард "Instagram" нийгмийн сүлжээнд жирэмсэн зургаа тавьсан юм. “Бид аз жаргал, хайр сэтгэлээ хуваалцахыг хүсч байна. Бид нэг дор давхар ерөөгдөж байна. Манай гэр бүлд шинэ хоёр хүн нэмэгдэн ирж байгаад бид маш их баяртай байна, баяр хүргэсэнд баярлалаа хүмүүс ээ” гэж тэр үед өдгөө 35 настай дуучин эмэгтэй бичжээ.

Бейонсе Жизель Ноулз-Картер-ын нөхөр нь Jay-Z тайзны нэрээрээ алдаршсан Америкийн нэрт рэпер Шон Кори Картер юм. 2012 оны 1 дүгээр сард тэр хоёрын гэр бүлд охин төрсөн ба түүнийг Блю Айви Картер гэдэг байна.
О.Барс

Монгол брэнд