top banner
Шуурхай мэдээ

Зүүн бүсийн мэргэжлийн хяналтын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн боллоо


2017-06-18 18:59:00
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ МХЕГ-ын даргын шийдвэрийн хүрээнд Зүүн бүсийн Мэргэжлийн хяналтын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөнийг Чингис хотноо зохион байгууллаа.

Тус зөвлөлгөөнд Бүсийн дарга МХЕГ-ын Эрсдлийн удирдлага, стратеги төлөвлөлтийн газрын дарга М.Наранбат болон Хэнтий, Дорноговь, Замын-Үүд, Дорнод, Сүхбаатар аймгуудын мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагууд оролцлоо.

Зөвлөлгөөний зорилго нь орон нутгийн мэргэжлийн байгууллагуудын ажил төрлийг уялдуулах, шуурхай мэдээлэл солилцох, тэргүүн туршлага, ололт амжилтаа хуваалцах, үйл ажиллагаагаа хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлах, хүн малын халдварт өвчин, байгалийн гамшиг тохиолдох зэрэг нийтийн аюулгүй байдалд эрсдэл учруулахуйц нөхцөл байдлаас урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар харилцан туслалцаж хамтран ажиллах байлаа. 
 
Зөвлөлгөөнөөс дараах шийдвэрийг гаргасан байна.
Ажилтнуудын мэдлэг, чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр улирал тутамд Цахим хурал, хагас жил тутамд Хэлтсүүдийн  хамтарсан уулзалт, сайн туршлага солилцох уулзалт, жилд нэг удаа Бүсийн урлаг спортын наадам, Байцаагч, ажилтнуудын нийгмийн асуудлыг дээшлүүлэх асуудлыг ээлж дараалалтай, шаталсан хэлбэрээр МХЕГ-т уламжилж шийдвэрлүүлэх асуудлыг төлөвлөгөөнд тусгаж хэрэгжүүлэх ажил зохион байгуулахаар боллоо. 
Мөн зохион байгуулалт, үйл ажиллагааны чиглэлээр Байцаагч солилцооны асуудлыг МХЕГ-тай зөвшилцсөний үндсэн дээр хэрэгжүүлэх,,Бүтээлч ажлын уралдааныг жилд нэг удаа зохион байгуулах  
жилд нэг удаа нэг аймгийг сонгон, Хамтарсан дотоод хяналт буюу нөхөрсөг мониторинг хийж, үр дүнг тооцон, зөвлөмж гаргах ажлыг зохион байгуулах, хил хорио цээр, лабораторийн чиглэлээр Гадаад харилцаа, хамтын ажиллагаа, туршлага судлах үйл ажиллагааг жилд нэг удаа зохион байгуулах, Хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр төслийн баг томилж, олон улсын байгууллагуудад хандаж дэмжлэг, санхүүжилт авах асуудлыг жил жилээр төлөвлөгөөнд тусгаж байхаар шийджээ.
Д.Одонтунгалаг
 

Монгол брэнд