top banner
Шуурхай мэдээ

Чөлөөт бөхийн залуучууд тивийн АШТ-ээс 6 медаль хүртжээ


2017-06-19 11:28:39
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Чөлөөт бөхийн Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон манай баг тамирчид хос алт, нэг мөнгө, гурван хүрэл медаль хүртлээ. 

Энэ удаагийн тивийн АШТ энэ сарын 15-18-нд Тайванийн Тайжун хотод болсон болсон бөгөөд Монгол, Иран, БНХАУ, БНСУ, Япон, Узбекистан, Казахстан, Киргизстан, Тажикстан, Туркменистан, Энэтхэг зэрэг 18 орны 168 тамирчин эрэгтэй, эмэгтэй тус бүр найман жинд өрсөлдөж шилдгүүдээ тодруулсан. 

Манай улсаас гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, спортын мастер Ё.Батдархан, Б.Идэрсайхан нарын удирдлага дор эрэгтэй, эмэгтэй бүтэн багтай хүчээ сорьж ийнхүү зургаан медаль авч чадлаа.



Эрэгтэйчүүдийн 50 кг-д Н.Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д Б.Цэцэгбаяр нар алтан медаль хүртэж, Монгол Улсынхаа Төрийн дууллаа эгшиглүүлэв. Тэд Ази тивийн залуучуудын аварга болсонМонголын 12, 13 дахь тамирчид боллоо.



Харин эрэгтэйчүүдийн 120 кг-д М.Лхагвагэрэл мөнгө, Б.Ариунболд 55 кг-д, М.Цогтгэрэл 84 кг-д, эмэгтэйчүүдийн 48 кг-д Б.Чимгээ хүрэл медаль тус тус хүртэв.

Д.Өлзий

Монгол брэнд