top banner
Шуурхай мэдээ

БНХАУ, ОХУ-ын Гадаад харилцааны сайд нар уулзлаа


2017-06-19 13:01:13
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Өчигдөр /6.18/ БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И, ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавров нар Бээжин хотноо уулзлаа.
ОХУ-ын Гадаад харилцааны сайд С.В.Лавров БРИКС-ийн гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалтад оролцохоор Бээжин хотноо хүрэлцэн ирэв.
Уулзалтын эхэнд Ван И сайд “Энэ жилээс манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин хөгжиж байна. Хоёр талын дээд хэмжээний уулзалтууд тогтмол болж байна.Хоёр орны төрийн тэргүүн нар “Нэг бүс нэг зам”олон улсын дээд хэмжээний уулзалт болон “Астанад зохион байгуулсан ШХАБ-ын уулзалт”-ын үеэр хэд хэдэн чухал асуудал дээр нэгдмэл байр сууринд хүрч, стратегийн өндөр түвшинд хоёр орны харилцааг хөгжүүлж байна. Цаашид ч мөн төрийн дээд хэмжээний уулзалтыг тогтмол зохион байгуулж, салбар бүрийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, илүү их амжилтанд хүрэх нь чухал”гэдгийг онцлов.
Тэрээр “БНХАУ болон ОХУ бол БРИКС-ийн чухал хамтрагч орнууд. Манай тал ОХУ-тай хамтран БРИКС-ийн гишүүн орнуудын Гадаад харилцааны сайд нарын уулзалт”-ыг анх удаа зохион байгуулж, гишүүн орнуудын стратегийн итгэлцэл, улс төр, эдийн засаг худалдаа, хүмүүнлэгийн зэрэг салбарын хамтын ажиллагааны механизмыг сайжруулах хүсэлтэй байна” гэдгээ илэрхийллээ.
С.В.Лавров сайд Ван И сайдын хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд “Энэ удаагийн БРИКС-ийн уулзалт нь бүс нутгийн болон олон улсын маргаантай, тогтворгүй асуудлууд, гишүүн орнуудын хамтын ажиллагааг ялангуяа ОХУ-БНХАУ-ын хоорондын хамтын ажиллагааг сайжруулахад чухал ач холбогдолтой. Манай улс БНХАУ-ыг БРИКС-ийн орнуудын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж байгааг дэмжиж байгаа. Энэ удаагийн Шиа Мэн-д болох хурлыг амжилттай зохион байгуулахын тулд гишүүн орнуудын оролцоо чухал” гэдгийг онцлов.
Хурлын үеэр хоёр тал Солонгосын хойг зэрэг олон улсын анхаарал татсан асуудлаар санал солилцов.

Бээжин хот. А.Анхбаяр
  

Монгол брэнд