top banner
Шуурхай мэдээ

Төсөл амжилттай хэрэгжсэн байна


2017-06-19 21:46:33
Зураг

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Каритас Монгол төрийн бус байгууллага Европын холбоо болон Каритас Бельги ОУБ-ын санхүүжилтээр “Говь-Алтай аймгийн хөдөө аж ахуйн нэвтрүүлэх үйлчилгээг сайжруулах, хоршоодыг дэмжих төсөл”-ийг гурван жилийн хугацаатай хэрэгжүүлж дууслаа.

Тус аймгийн найман сумын 42 хоршоо, ХАА-н мэргэжилтнүүд болон аймгийн Хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны салбарын чадавхийг бэхжүүлэх, 8 сумын хоршоодод газар тариалангийн үйл ажиллагаагаар дамжуулан орлого бий болгох, хөдөлмөр эрхлэлтийн боломжуудыг нэмэгдүүлэх зорилгоор уг төсөл хэрэгжсэн байна. Үүний үр дүнд орон нутгийн түүхий эд материал ашиглан хямд өртөгтэй нарны энергиэр ажилладаг 75-120 м2-ын жилийн гурван үйлдвэрлэлд ажилладаг 24 хүлэмж барьж байгуулснаар аймгийн хэмжээнд хамгаалалттай хөрсний тариалалт 1800 м2-р, таримал ногооны нэр төрөл 10-р нэмэгджээ. Зарим байгууллагууд уг загвараар хэд хэдэн хүлэмж барьж ашиглаж эхэлсэн байна. Бүх сумдын ХАА-н мэргэжилтнүүд хүлэмж барих аргачлал, хүнсний ногооны арчилгааны эрчимжүүлсэн сургалтанд сууж мэдлэг мэргэжлээ дээшлүүлж, ХАА-н хоршоодын үйл ажиллагаа сайжирч чадавхижсан байна.

                                                                                                                            Ш.Цоодол


Монгол брэнд