top banner
Шуурхай мэдээ

Судалгаа: Кимчи цусны даралтыг ихэсгэдэггүй


2017-06-21 10:46:03
Зураг
СӨҮЛ. /Yonhap/. Лхагва гарагт явуулсан судалгаагаар кимчи нь хэдийгээр маш их давс агуулдаг боловч цусны даралт ихэсгэдэггүй болохыг тогтоожээ.  
 
Энэхүү исгэлэн хоолонд агуулагдаж байдаг сүүний хүчлийн бактери нь хүний биеэс натрийг гадагшлуулддаг байна. Кимчи нь напа байцаа, давс болон чинжүүгээр амталж хийсэн солонгос үндэсний хоолны хачир юм.
 
Халлим их сургуулийн эрүүл мэндийн төвийн профессор Сонг Хонг Жи 2011-2012 онд 5 932 хүнийг хамруулан судалгаа хийжээ. Судалгааны дүнг үзвэл, кимчиг багаар буюу өдөрт 75 гр-аас бага хэмжээгээр хэрэглэдэг 1 254 хүний 374 нь буюу 29.8 хувь нь цусны даралттай байсан байна.

Харин кимчи ихээр хэрэглэдэг, өдөрт 150-225 граммаас дээш кимчи хэрэглэдэг 1 559 хүнд хийсэн судалгаагаар тэдний зөвхөн 448 нь буюу 28.4 хувь нь цусны даралт өндөртэй байсан аж.
 
Судалгааны дүнгээс харахад, кимчиг ихээр хэрэглэдэг хүмүүс түүнийг бага хэмжээгээр хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад цусны даралт ихсэх өвчнөөр өвдөх нь харьцангуй бага аж.
 
“Кимчинд агуулагдаж байгаа сүүний хүчлийн бактери нь хүний биеэс натрийг гадагшлуулахад тус дөхөм болдог” гэж Сонг профессор ярьж байна.  Мөн напа байцаа болон бусад ногоонд агуулагдаж байдаг кали нь цусны даралтыг хэвийн байлгахад сайнаар нөлөөлдөг. Кимчи нь илчлэг багатай, өөх тос бага агуулдаг бөгөөд энэ нь инсулиний эсрэг синдром үүсэхээс сэргийлдэг ажээ. 
Х.Сарнай 

 



Монгол брэнд