top banner
Шуурхай мэдээ

Жорж Клуни текилагийн брэндээ 1 тэрбумаар заржээ


2017-06-22 14:03:33
Зураг
ЛОНДОН./BBC/. Саяхан хоёр хүүхдийн эцэг болсон Холливүүдийн жүжигчин Жорж Клунид дахиад л баярлах нэгэн шалтгаан гарчээ. Учир нь, түүний бий болгосон “Casamigos” архины брэндийг Их Британийн архи үйлдвэрлэдэг “Diageo” компани 1 тэрбум доллароор худалдан авсан байна.

Эхнэр нь болох жүжигчин Амаль Клуни ихэр хүүхэд төрүүлсэн баярт үйл явдлаас хойш ердөө хоёрхон долоо хоногийн дараа Ж.Клуни “Diageo” компанитай байгуулах гэрээнд гарын үсэг зуржээ.

Ж.Клуни “Casamigos” компанийг 2013 онд өөрийн найз Ранде Гербер, Майк Мелдман нартай хамтран үүсгэн байгуулж байжээ. Тэдний ярьснаар, “Casamigos” брэндийг бий болгох санаа /испаниас орчуулбал “найз нөхдийн цуглах газар” гэсэн утгатай/ үдшийн цагаар мексик архи шимэн  сууж байх тэр мөчид төржээ.  
 
Харин “Diageo” компани “Casamigos”-ыг олон улсын брэнд болгохоор төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Нэрт загвар өмсөгч, супермодель Синди Кроуфордын нөхөр Ранде Гербер ярихдаа “Casamigos” бол нөхөрлөлөөс эхтэй, хамгийн амттай, хамгийн зөөлөн мексик архийг гаргаж авах гэсэн зорилгоос үүдэлтэй" гэжээ.

Ж.Клуни SNBC телевизэд ярилцлага өгөхдөө "би өөрөө болон миний найзууд “Casamigos”-ийн нэг хэсэг хэвээр үлдэнэ, тиймээс оройдоо ганц нэг хундага архи татсан хэвээр байх болно" гэлээ.
О.Барс 

 

Image captio


Монгол брэнд