top banner

Бээжин агаарын бохирдлын асуудлаа шийдэж чаджээ


2017-06-26 11:51:27
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/. Саяхан Бээжин хотод “Байгаль орчныг хамгаалах 5 жил” нэртэй экологийн ололт амжилтын талаар танилцуулах хэвлэлийн бага хурал болж өнгөрлөө.
Энэ үеэр Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах газрын дарга Фан Ли “Өнгөрсөн таван жилийн хугацаанд, Бээжин хот байгаль орчны бохирдлыг бууруулах чиглэлд идэвхтэй ажилласан. 2016 онд агаарын нарийн тоосонцорын агууламж куб метр тутамд 73 микрограмм болж, 2012 оныхоос 23.7 хувиар буурсан үзүүлэлттэй байв. Утаа ялгаралтын тал дээр, “Хуа Нөн Бээжин” нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцын үйл ажиллагааг өнгөрөгч 3 дугаар сараас зогсоосон. 2013-2016 онд Бээжин хотын нүүрсний хэрэглээ 23 сая тонноос 10 сая тонн хүртэл буюу 57 хувь багассан. Дөрвөн хийгээр халдаг томоохон хэмжээний дулааны төв барьж ашиглалтад оруулснаар дөрвөн нүүрсээр халдаг дулааны цахилгаан станц байхгүй болсон. 95 мянган айл өрхийн нүүрсний хэрэглээг цахилгааны хэрэглээгээр сольсон. Нэг сая 67 мянган хуучин тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцохыг хориглож, шинээр 100 мянган эрчим хүчээр ажилладаг машинтай боллоо. Мөн таван цементийн үйлдвэрийг хааж, 300 гаруй аж ахуй нэгжид байгаль орчинд ээлтэй технологийн шинэчлэл хийж, хотод тохиромжгүй 1341 аж ахуйн нэгжийг зах руу шилжүүлсэн зэрэг нь агаарын бохирдлыг асуудлыг шийдвэрлэхэд нөлөөлсөн" гэжээ.
А.Анхбаяр
Эх сурвалж: Бээжин хотын Байгаль орчныг хамгаалах газар

Монгол брэнд