top banner
Шуурхай мэдээ

Говь-Алтайн сонгогчдын 26.08 хувь нь саналаа өгөөд байна


2017-06-26 13:11:29
Зураг

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгуулийн санал хураах явц Говь-Алтай аймагт 79 хэсэг дээр амжилттай явагдаж байна.

12 цагийн байдлаар 9383 сонгогч саналаа өгсөн нь нийт 35981 сонгогчийн 26.08 хувь нь болж байна. Алтай, Төгрөг, Хөхморьт сумдын сонгогчдын 34.1-37 хувь саналаа өгсөн нь хамгийн өндөр ирцтэй байгаа бол Жаргалан, Халиун, Чандмань сумдын сонгогчдын санал өгөлт 19-20 хувьтай хамгийн бага нь байна.

Санал тоолох машин хэвийн ажиллаж, ямар нэгэн зөрчил дутагдал одоогоор гараагүй, цаг агаарын нөхцөл байдал тааламжтай байна.

                                                                                                                        Ш.Цоодол


Монгол брэнд