top banner
Шуурхай мэдээ

Х.Баттулга: Энэ удаагийн сонгуульд монголчууд ялна гэдэгт эргэлзэхгүй байна


2017-06-26 21:09:50
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 7 дахь удаагийн сонгууль  үргэлжилж байна. АН-аас нэр дэвшигч Х.Баттулга Сонгуулийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны 1655 дугаар хэсэг дэх санал авах байранд 20 цаг 40 минутад ирж саналаа өглөө.

Тэрээр хэлэхдээ, “2017 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийг сонгох сонгуулийн санал хураалт дуусахад богино хугацаа үлдлээ. 07.00-22.00 цаг хүртэл санал авах байруудад нийт хоёр сая гаруй иргэн санал өгнө. Нар бууж, сэрүү унахыг хүлээн саналаа өгч буй нь энэ юм. Хөдөө, гадаанаас иргэд маань ирж  байх шиг байна.  Тиймээс  цагтаа багтаж идэвхтэй саналаа өгөхийг уриалж байна. Энэ удаагийн сонгуульд монголчууд ялна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээв.
 
Мөн үеэр Олимпийн аварга Н.Түвшинбаяр хүн зодсон нь үнэн үү гэсэн сэтгүүлчийн асуултад Тэрээр, “Энэ сонгууль маш их хар будгаар будсан сонгууль болж буйг гадна, дотныхон ярьж байна.Н.Түвшинбаяр аварга хүнд гар хүрэх хүн биш. Булган аймгаас Жүдо бөхийн Ерөнхийлөгчийг сонгохоор ажиллаж яваа. Монголчууд эрхбиш Н.Түвшинбаяраар бахархдаг гэж бодож байна. Тиймээс элдэв цуурхал, гүтгэлэгт итгэхгүй бизээ” гэв.

Сонгуулийн Баянзүрх дүүргийн нэгдүгээр хорооны 1655 дахь хэсэгт нийт 2925 сонгогч саналаа өгөхөөс 70 гаруй хувь нь саналаа өгөөд байна хэмээн тус Сонгуулийн хэсгийн хорооны Ахлах зохион байгуулагч Б.Эрдэнэчимэг хэллээ. 
 
Б.Заяа

Монгол брэнд