top banner
Шуурхай мэдээ

Сонгуулийн ирц улсын хэмжээнд 66.54 хувьд хүрч, 1 сая 318 мянга 511 сонгогч саналаа өглөө


2017-06-26 23:56:28
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Eрөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн ирцийн мэдээллийг 22.00 цаг танилцууллаа.

Монгол Улсын хэмжээнд нийт 1 сая 318 мянга 511 сонгогч санал өгч, ирц 66.54 хувьд хүрчээ. Үүнээс нийслэлд 613857 сонгогч саналаа өгч 67.73 хувь, орон нутагт 704654 сонгогч саналаа өгч 65.53 хувийн ирцтэй байна. Ирцийн 17.00 цагийн мэдээлэлтэй харьцуулахад 20.97 хувиар улсын хэмжээнд нэмэгджээ.

Ирцийн мэдээллийг бага зэрэг удаж танилцуулсан нь хэсгийн хороодоос мэдээллийг утсаар авсантай холбоотой гэж СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн тайлбарлалаа. Мөн дээр танилцуулсан ирцийн мэдээлэл нь урьдчилсан дүн гэлээ. Эцсийн байдлаар сонгуулийн дүнтэй хамт маргааш хүргэх юм байна.  

Санал хураалтын дүнг нийт 1984 хэсгийн хорооноос 1836 дүнгээ ирүүлсэн бол 148 санал авах байр хараахан ирүүлээгүй байна. Сүлжээнд холбогдоогүй 200 гаруй хэсгийн хороо байгаа учир удааширч буй аж. 

22 цагийн байдлаарх ирцийн мэдээллийг дэлгэрэнгүй хүргэвэл:

Н.Гантуяа
Гэрэл зургийг Н.Батбаяр


Монгол брэнд