top banner
Шуурхай мэдээ

О.Баасанхүү гишүүн СЕХ-нд шаардлага хүргүүлнэ


2017-06-27 13:08:21
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үр дүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү СЕХ-нд шаардлага хүргүүлэх болжээ.

Энэ удаагийн сонгуульд АН-аас нэр дэвшигч Х.Баттулга 517.478 санал, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411.748 санал, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409.899 санал авсан. Хэдийгээр сонгуулийн ирц хүрсэн ч нэг нэр дэвшигчийн санал 50-аас дээш хувьд хүрээгүй тул дахин санал хураалтыг ирэх сарын 09-нд олонхийн санал авсан Х.Баттулга, М.Энхболд нарын дунд явуулах болсон юм.

МАХН-ын удирдлагууд, гишүүд, дэмжигчид сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр 14.30 цагт СЕХ-нд очиж, МАХН-наас нэр дэвшигч С.Ганбаатарт санал өгсөн 409 мянган иргэний эрхийг хангах талаар шаардлага хүргүүлэх аж.

Мөн МАХН-ын удирдлагууд 15.00 цагт сонгуулийн үр дүнгийн талаар намынхаа байр суурийг илэрхийлэхээр хэвлэлийн бага хурал зарлаад байна.

Ч.Ариунболд

Монгол брэнд