top banner

Вашингтоны музейд 2000 гаруй хэл дээр хэвлэгдсэн библи судруудыг цуглуулан тавина


2017-06-28 16:36:39
Зураг
ВАШИНГТОН./TASS/. АНУ-д шинээр баригдаж буй музейн захиргаа 2 000 гаруй хэл дээр хэвлэгдсэн библи судрыг цуглуулахаар төлөвлөж байгаа ажээ.

Одоогийн байдлаар 600 гаруй хэл, нутгийн аялгаар хэвлэгдсэн библийг цуглуулаад байгаа ба тус музейн захиргаа дутуу байгаа үзмэрүүдийг хилийн чанадаас цуглуулах гэж байгаа аж.

2014 оны намар эхэлсэн Библийн музейн барилгын ажил 11 дүгээр сард дуусч, ашиглалтанд өгөхөөр төлөвлөж байгаа юм. Тус музейг “Хобби лобби” сүлжээ дэлгүүрийн эзэн, Америкийн тэрбумтан Стив Грин үндэслэн байгуулсан бөгөөд тэрбээр дээрх төсөлд 400 сая доллар зарцуулах аж. Үзмэрийн үндсэн хэсэг нь С.Гриний зургаан жилийн өмнөөс цуглуулж эхэлсэн хувийн цуглуулга бөгөөд уг цуглуулгад 44 мянган үзмэр байдаг аж.

Дээрх музей Вашингтоны засаг захиргааны зөвшөөрөлтэйгөөр 50 сая доллароор худалдаж авсан агуулахын байранд байрлах ба уг барилга нь АНУ-ын Конгрессоос холгүй, бараг хотын төвд байрладаг байна. Ийм ашигтай байрлал нь үйлчлүүлэгчдийг ихээр татна гэж С.Грин найдаж байгаа аж.
О.Барс 

 

 

 


Монгол брэнд