top banner

Венесуэльд инфляцийн түвшин 170 хувиас давжээ


2017-07-04 09:09:52
Зураг
МОСКВА./TASS/. Венесуэль улсад инфляцын түвшин эхний хагас жилд 170-180 хувьд хүрчээ. Энэ тухай даваа гарагт Венесуэлийн Төв их сургуулийн хөдөлмөрийн эрхийн тэнхимийн эрхлэгч Хуан Карлос Про-Рискес “Globovision” телевизэд  ярьсан байна.

2016 онд тус улсад инфляцийн хэмжээ Төв банкны урьдчилсан тооцоолсноор 700 хувиас давсан байна. “Энэ онд гурван удаа /1, 5, 7 дугаар сард/ цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх үед эдгээрийн хооронд дахь инфляцийн өсөлт 260 хувьтай байсан бол хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлтөөр тооцох юм бол 180 хувьтай байсан” гэдгийг Про-Рискес дурдлаа. Түүний хэлснээр, 12 дугаар сарын 30 хүртэлх хугацаанд хамгийн багадаа цалинг дахиад гурван удаа нэмэгдүүлнэ, ийм учраас инфляци буурах ямар ч шинж тэмдэг харагдахгүй байгаа аж.

Венесуэль улс сүүлийн жилүүдэд нийгэм-эдийн засгийн хямралд орсон ба 2014 оноос эхлэн тус улсын экспортын гол бүтээгдэхүүн болох газрын тосны дэлхийн зах зээлийн үнэ буурсантай холбоотойгоор хямрал улам хурцадсан юм. 2016 оны 12 дугаар сард Засгийн газар мөнгөн тэмдэгтүүдийг сольж, 20 000 боливарын дэвсгэртийг гүйлгээнд оруулсан юм. Энэ шинэчлэлийг хийхээс өмнө тус улсын хамгийн том мөнгөн дэвсгэрт нь 100 боливар байжээ.
О.Барс 

 


Монгол брэнд