top banner

Бээжин дахь Монголын ЭСЯ-нд Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн дахин санал хураалт эхэллээ


2017-07-04 18:11:25
Зураг Бээжин /МОНЦАМЭ/. Монгол улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт  энэ сарын 04-05-ны өдөр 07-22 цагийн хооронд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд болж байна.
Дахин санал хураалтад Бээжин хот дахь салбар комисст санал өгөхөөр бүртгүүлж, нэр нь баталгаажсан Монгол улсын 179 иргэн санал өгөх эрхтэй. Иргэд санал өгөхдөө иргэний үнэмлэх эсвэл гадаад паспорттай ирж саналаа өгөх бөгөөд сонгуульдаа идэвхтэй оролцохыг ЭСЯ-наас уриалж байна. Дашрамд дурдахад, та өөрийн нэрийг баталгаажсан эсэхийг ЭСЯ-ны http://beijing.mfa.gov.mn/ сайтаас шалгах боломжтой юм.

А.Анхбаяр

Монгол брэнд