top banner
Шуурхай мэдээ

В.Путиний хөргийг тариан талбай дээр бүтээжээ


2017-07-05 10:27:51
Зураг
РОМ./TASS/. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиний асар том хөрөг дүрс Италийн хойд нутгийн Верона хот орчмын улаан буудайн талбайд бий болжээ. Энэ хөргийг өөрийгөө land art-ын мастер гэж нэрлэдэг зураач Дарио Гамбарин бүтээсэн байна.

Тэрбээр өмнө нь Б.Обама, Д.Трамп, Ф.Кастро нарын зэрэг алдартнуудын хөрөг зургаар дээрхтэй адил инсталляцийн бүтээлээ туурвиж байжээ.

25 мянган хав.дөр.м талбайг эзлэн орших асар том хөргийг тариан талбайд бүтээхийн тулд анжистай трактороос гадна тусгай зориулалтын техникүүдийг ашигласан байна. Путины дүрийг шувуу нисэх өндрөөс харах боломжтой аж. Д.Гамбарин ийм бүтээл туурвих болсноо удахгүй Гамбург хотод болох “Их-20”-ийн уулзалттай холбон тайлбарласан байна.

Дашрамд дурдахад, Европын орнуудад явуулдаг олон тооны санал асуулгын явцад Оросын удирдагч бол орчин цагийн хамгийн нөлөө бүхий удирдагчдын нэг мөн гэж дүгнэсэн нь олонтоо байдаг бөгөөд түүний хөргийг өвөрмөц байдлаар бүтээл болгох нь элбэг байдаг ажээ. Тухайлбал, Ром хотын төв дэх Ватиканы ойролцоох нэгэн рестораны өмнө байрлуулсан эртний Ромын баатруудын дүрсүүдийн нэг нь В.Путинтэй тун төстэй харагддаг гэнэ.

Б.Адъяахүү 

Монгол брэнд