top banner

Өмнөд Солонгосын валютын нөөц 380 тэрбум доллароос давжээ


2017-07-05 12:54:02
Зураг
СӨҮЛ./TASS/. БНСУ-ын валютын нөөц түүхэнд анх удаагаа 380 тэрбум доллароос давжээ. Тус улсын Төв банкнаас өнөөдөр гаргасан мэдээлэлд дурдсанаар, валютын нөөцийн хэмжээ 6 дугаар сарын эцсийн байдлаар 380,57 тэрбум доллар болсон байна.

“Энэ нь 5 дугаар сартай харьцуулахад 2,11 тэрбумаар илүү үзүүлэлт бөгөөд сүүлийн дөрвөн сар дараалан нөөцийн хэмжээ өслөө” гэж Төв банкны мэдээлэлд дурджээ. Тодруулбал, 2017 оны эхний хагас жилийн хугацаанд валютын нөөц 9,47 тэрбумаар өссөн байна.

Валютын нөөцийн менежмент хийснээс ордог орлогын хэмжээ өссөнөөс гадна еврогийн ханш чангарсан нь доллароор илэрхийлэгдэх валютын нөөцийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн аж.

Энэ оны 5 дугаар сарын эцсийн байдлаар, БНСУ валютын нөөцийн хэмжээгээр дэлхийд 9 дүгээрт оржээ. Дэлхийд нөөцөөрөө тэргүүлэгч орон бол Хятад улс бөгөөд удаад нь Япон, Швейцарь, Саудын Арави, Тайвань, ОХУ, Хонконг болон Энэтхэг улс орж байна.

Б.Адъяахүү 

Монгол брэнд