top banner
Шуурхай мэдээ

БНХАУ-ын дарга Си Жинпинд “Гэгээн Андрей”-н одон гардуулав.


2017-07-05 21:34:40
Зураг
Бээжин /МОНЦАМЭ/.БНХАУ-ын дарга Си Жинпин ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар Кремлийн ордонд уулзалт хийлээ.
Уулзалтаар хоёр орны төрийн тэргүүн нар “Хоёр орны стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх хамтарсан мэдэгдэл”, “Хоёр орны дэлхийн өнөөгийн нөхцөл байдал болон олон улсын анхаарлын төвд буй асуудлуудын тухай хамтарсан мэдэгдэл”-д гарын үсэг зурсан. Мөн “БНХАУ-ОХУ-ын сайн хөршийн  найрамдал хамтын ажиллагааны гэрээ”,”2017-2020 онд хэрэгжүүлэх ажлын мөрийн хөтөлбөр”, “Хоёр орны ГХЯ хоорондын Солонгосын хойгийн асуудлаарх хамтарсан мэдэгдэл”-ийг баталгаажуулан, эдийн засаг худалдаа, хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, банк санхүү, соёл, инноваци, хэвлэл мэдээлэл, цахим аюулгүй байдал, хяналт хорио цээрийн зэрэг салбарын олон тооны хоёр талын хамтын ажиллагааны баримт бичиг солилцлоо.
Уулзалтын дараа ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин БНХАУ-ын дарга Си Жинпин-д ОХУ-ын төрийн дээд “Гэгээн Андрей”-н одон гардуулав.
В.Путин одон гардуулахдаа “Си Жинпин даргын манай хоёр орны стратегийн түншлэлийн харилцаанд оруулсан хувь нэмрийг нь үнэлж буй юм” гэлээ.
Си Жинпин одон гардсаныхаа дараа “ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин бид хоёр гадаад ертөнцөд болж буй аливаа өөрчлөлт манай хоёр орны харилцаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдэгт санал нэгдсэн” хэмээн хэлжээ.

А.Анхбаяр   
Эх сурвалж: Синхуа агентлаг

Монгол брэнд