top banner
Шуурхай мэдээ

Хятадад өдөрт 4 сая гаруй иргэн хурдны галт тэргээр зорчиж байна


2017-07-06 19:00:42
Зураг Бээжин /МОНЦАМЭ/. Саяхан БНХАУ-ын Чин Дао хотод зохион байгуулсан Олон улсын стандартчилал форумын үеэр Хятадын Төмөр замын газрын Технологи, эрх зүйн хэлтсийн байцаагч Фөн Шуан Жоу “Хятад улс сүүлийн 5 жилд 26300 км төмөр замыг  шинээр ашиглалтанд оруулсан ба үүний 13600 км нь хурдны галт тэрэгний зам, ингэснээр Хятад улс нийтдээ 124000 км төмөр замтай болсон” хэмээн мэдэгдэв.
Хурдны галт тэргээр зорчигч иргэдийн тоо нийт зорчигчдын 50-иас дээш хувийг эзлэж байгаа бөгөөд өдөрт 4 сая гаруй зорчигч хурдны галт тэргээр зорчдог аж.
Фөн Шуан Жоу хэлэхдээ “Хурдны галт тэрэг бол орчин үеийн аж үйлдвэрийн томоохон ололт амжилт. Олон жилийн хөгжлийн явцад хурдны галт тэрэг аюулгүй, түргэн шуурхай, байгальд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй зэрэг эдийн засгийн олон давуу тал нь улс орнуудын сайшаалыг хүртсэн. Манай орны төмөр замын хөгжил гайхамшигтай ололт амжилтанд хүрчээ. Ялангуяа хурдны галт тэргийн тал дээр ихээхэн туршлага хуримтлуулж, дэлхийн хамгийн орчин үеийн төмөр замын сүлжээтэй улс болоод байна” гэв.
А.Анхбаяр
Эх сурвалж: Синхуа агентлаг

Монгол брэнд