top banner

Хятадын Өмнөд нутгаар хүчтэй бороо орж 56 хүн нас баржээ


2017-07-06 19:11:36
Зураг Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Иргэний хэргийн яамны сайтад энэ сарын 4-нд мэдээлснээр 6 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Хятадын Өмнөд нутгаар тасралтгүй хүчтэй бороо орж 11 мужийн 61 хот, 285 сууринд 11 сая гаруй хүн хохирол амсч, 56 хүн нас баран, 22 хүн ор сураггүй алга болсон хэмээжээ.Мөн 27000 орон сууц нурж, 200 гаруй мянган орон сууц, 759 мянган га тариалангийн талбай хохирол амссан нь 25,27 тэрбум юанийн хохирол учруулжээ.
Эдгээр мужаас хамгийн их хохирол амссан нь Ху Нан муж бөгөөд тус мужийн 13 хот, 99 сууринд 7 сая орчим хүн үерийн усны хохирол амсан, 34 хүн нас барж, 8 хүн ор сураггүй алга болон, 22000 орон сууц нурж, 19 тэрбум юанийн хохирол учирсан байна.
А.Анхбаяр
Эх сурвалж: БНХАУ-ын Иргэний хэргийн яам

Монгол брэнд