top banner
Шуурхай мэдээ

С.Эрдэнэ: Иргэдийн ирц хүрнэ гэдэгт итгэлтэй байна


2017-07-07 13:32:00
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр Баянгол дүүргийн 1595 дугаар хэсгийн санал авах байранд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад санал өгөв.

Тэрбээр “Иргэдийн ирц сайн байгаа тул 50+ хувьд хүрнэ гэдэгт итгэлтэй байна. Харин санал хураалтын явцад Сонгуулийн тухай хууль зөрчсөн үйлдлүүд бүртгэгдэж байна. Тухайлбал, Увс аймгийн Хяргас суманд нэг иргэнд давхар буюу хоёр саналын хуудас өгсөн тохиолдол бүртгэгдсэн. Түүнчлэн Төв аймгийн хэсгийн хороодын санал тоолох машин ажиллахгүй байгаа талаар мэдээлэл ирсэн” хэмээв.

Ч.Ариунболд

Монгол брэнд