top banner
Шуурхай мэдээ

“Майкрософт” компани ажилтнуудаа бөөнөөр нь халах гэж байна


2017-07-07 13:32:54
Зураг

НЬЮ-ЙОРК./TASS/. "Microsoft" корпорацийн удирдлага бизнестээ өргөн хүрээтэй бүтцийн өөрчлөлт хийхийн тулд олон мянган ажилтнуудаа ажлаас нь халах гэж байна. Энэ тухай пүрэв гарагт телевизийн CNN мэдээллээ.

Тус компанийн удирдлага ажлаас нь халах гэж буйг ажилтнууддаа мэдэгдээд эхэлжээ. Харин яг хэдэн хүн халагдах гэж байгаа тухайд мэдээлэл алга байна. СNN-ийн таамаглаж байгаагаар, борлуулалтын салбарт ажиллаж буй наад зах нь 3 мянган хүнийг халах бололтой. Халагдаж магадгүй байгаа хүмүүсийн 75 хувь нь хилийн чанадад ажиллаж буй ажилтнууд юм. Үүнтэй холбогдуулан дурдахад, АНУ-д Майкрософтын 70 мянган ажилтан байдаг бол 120 мянган хүн хилийн чанадад ажилладаг ажээ.

Тус компанийн ерөнхий захирал Сатья Наделла тэргүүтэй удирдлагын хувьд, программ хангамжийн борлуулалтаас Майкрософт хамаарч буй байдлыг багасгаж, үүлэн систмемийн боловсруулалтын өөрийн гэсэн үйлчилгээтэй болоход анхаарлаа төвлөрүүлэхийг эрмэлзэж байгаа бололтой.  

Б.Гейтс, Пол Аллен нарын 1975 онд үүсгэн байгуулсан Microsoft бол программ хангамжийн үйлдвэрлэлээр тэргүүлэх компаниудын нэг бөгөөд зах зээлийн хөрөнгөжилтийн хэмжээ нь энэ сарын эхний байдлаар 530 тэрбум доллароос даваад байна.

Б.Адъяахүү 

Монгол брэнд