top banner
Шуурхай мэдээ

Саналын тоогоор Х.Баттулга тэргүүлж байна


2017-07-08 00:44:27
Монгол Улсын Eрөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын урьдчилсан дүнгээр нийт сонгогчдын 50,7 хувийн саналыг АН-аас нэр дэвшигч Х.Баттулга, 41 хувийг МАН-аас нэр дэвшигч М.Энхболд аваад байна. Нэр дэвшигчдийн алийг нь ч дэмжиж тэмдэглэгээ хийгээгүй “цагаан” санал 8,3 хувийг эзэлжээ.
Сонгуулийн ирц 60,41 хувьтай байна. Ингэснээр дахин санал хураалт явуулах шаардлагагүй болж байгаа юм. Маргааш гадаадын сонгогчдын санал, дүнгээ хараахан ирүүлж амжаагүй 100 гаруй хэсгийн хороодын санал нэмэгдэж тоологдсоны дараа ирц болон саналын тоо тодорхой болох юм.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд