top banner
Шуурхай мэдээ

ОЛОН УЛСЫН АЖИЛАГЧИД ХОЁР ДАХЬ ШАТНЫ САНАЛ ХУРААЛТЫН ДҮГНЭЛТЭЭ ТАНИЛЦУУЛЛАА


2017-07-08 18:08:57
Монгол улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтыг СЕХ-ноос богино хугацаанд, эмх журамтай зохион байгуулсан төдийгүй хэсгийн хороодын ажилтнууд мэргэжлийн өндөр түвшинд ажилласныг олон улсын ажиглагчид сайшаав.
Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг ажиглахаар ЕАБХАБ-ын гишүүн 23 орны 11 төлөөлөгч Улаанбаатар хотод, урт хугацааны 19 ажиглагч нар улс даяар ажилласан. ЕАБХАБ-ын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Сонгууль ажиглах хязгаарлагдмал хорооны тэргүүн, Элчин сайд Гээрт Хинрич Аренс өнөөдөр Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтын талаарх ажиглагчдын дүгнэлтийн талаар товч мэдээлэл хийв. Тэрбээр, “Ойролцоогоор 8 долоо хоногийн дараа бид дүгнэлтээ гаргаж, зөвлөмж боловсруулан Монгол Улсын сонгуулийн төв байгууллага болон бусад холбогдох байгууллагуудад хүргүүлэх болно” хэмээв.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд