top banner
Шуурхай мэдээ

“Улаанбаатарын үдэш” тоглолтод “Авьяаслаг монголчууд" шоуны шилдэгүүд оролцоно


2017-07-10 15:12:29
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд энэ сарын 11-ны 21.00 цагт жанжин Д.Сүхбаатарын талбайд “Улаанбаатарын үдэш” роп, попын нэгдсэн тоглолт болно.

Иргэд наадамчин олондоо зориулж жил бүр уламжлал болгон “Улаанбаатарын үдэш” роп, попын нэгдсэн тоглолтыг Нийслэлийн ЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газраас толилуулдаг.

Энэ удаагийн “Улаанбаатарын үдэш” хүндэтгэлийн тоглолтын найруулагчаар “Фантастик Продакшн”-ы продюсер Ж.Алтаншагай ажиллаж байгаа бөгөөд энэ оны оны тренд урлагийн үзүүлбэрүүд, тухайлбал “Авьяаслаг монголчууд 2017” шоуны оролцогч Б.Шижирбат, О.Энх-Эрдэнэ, “Киви” хамтлагийн дуучин Ука, Люмино хамтлаг зэрэг олон арван уран бүтээлчид оролцох юм.

Наадмын үдэш иргэд хамгийн дуртай дуугаа сонсож, тайз дэлгэцийн шинэлэг шийдэл, дуу хөгжмийн сонирхолтой найруулгыг үзэхээрээ онцлог аж.

Б.Туул 


Монгол брэнд