top banner

Язгуур урлаг, дэлхийн сонгодог бүтээлүүдийг толилуулна


2017-07-10 15:17:42
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226 жил, Их Монгол Улсын 811 жил, Ардын хувьсгалын 96 жилийн ойн их баяр наадмыг зориулсан “Үндэсний бахархал” тоглолт өнөөдөр 20.00 цагт Д.Сүхбаатарын талбайд болно.

Энэхүү тоглолтыг НЗДТГ, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театртай хамтран зохион байгуулах юм. Тоглолтын үеэр язгуур урлагийн үзүүлбэрүүдээс гадна дэлхийн сонгодог бүтээлүүдийг нэгэн тайзнаас олон нийтэд толилуулах юм. Тоглолтын найруулагчаар Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын захирал Г.Цоггэрэл ажиллаж байна.

Ч.Ариунболд

Монгол брэнд