top banner
Шуурхай мэдээ

“Сайланс вайт” наадам жуулчдад Монгол орны байгалийн сайхныг таниулна


2017-07-10 15:19:22
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний их баяр наадмын хүрээнд Нийслэлийн Соёл, урлагийн газрын дэмжлэгтэйгээр “Монгол Микс Прожек” компани 9 дэх удаагаа “Сайланс вайт” электро хөгжмийн наадмыг зохион байгуулна.

Энэ сарын 12-нд Үндэсний Соёл, амралтын хүрээлэнд болох энэхүү наадмыг Монгол орны байгалийн сайхныг жуулчдад танилцуулах зорилгоор “Ус, Агаар мэт” гэсэн агуулгын дор зохион байгуулах юм. “Сайлан вайт” электро хөгжмийн наадам нь олон нийтэд техник,  технологийн шинэ шийдлүүдийг анхлан таниулж, соёлын трэнд бүтээгдэхүүнийг бий болгон бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэн зохион байгуулж байгаагаараа онцлог бүхий томоохон наадам юм.

Ч.Ариунболд

Монгол брэнд